Дарви сумын нутаг дахь түүх соёлын дурсгалт зүйлсийг бүртгэн баримтжуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) санхүүжилтээр хэрэгжиж буй Ховд аймгийн Дарви сумын Түүх соёлын дурсгалт зүйлс ба зэрлэг ан амьтны амьдрах орчныг судлах төслийн баг тус сумын нутаг дэвсгэрт байгаа түүх соёлын дурсгалт газруудыг бүртгэлжүүлжээ. Уг төслийн багийнхантай Ховд аймгийн музейн бүртгэл мэдээллийн санч Б.Сүхбаатар хамтран ажилласан байна.
Төслийн баг соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу үзмэр эд өлгийн бүртгэл баяжуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, ард, иргэд өөрсдөө дурсгалт газрынхаа хадгалалт, хамгаалалтад анхаарч дэмжих, хүндэтгэлтэй хандахад зөвлөгөө өгч ажилласан байна
Төслийн баг Дарви сумын нутаг дэвсгэрт нийт 52 дурсгалт газрын 203 ширхэг дурсгалыг бүртгэн баримтжуулжээ. Тодруулбал: хадны зурагтай 13 дурсгалт газар, булш, хиргисүүрийн 25 дурсгалт газар, тахил, тайлгын есөн дурсгалт газар, буган хөшөө бүхий хоёр дурсгалт газар, сүм хийдийн туурь болон агуй, байгалийн тогтоц бүхий газар гурав бүртгэгджээ. Мөн тус сумын Булаг, Мөнгөн аяга багийн иргэдэд түүх соёлын дурсгалт зүйлс, түүнийг хадгалж хамгаалах талаар мэдээлэл өгчээ.
Түүх шашдир, сурвалж бичигт тэмдэглэснээр Дарви сумын Дэлгэр багийн нутаг Баян өндөрийн уул хад, Мөрөн багийн нутаг Хөшөөтийн хөндийн амны Рашаантын хадны сүг зургууд нь хүрлийн эхэн, дунд үед хамаарагддаг. Булаг багийн нутаг Гүн жалганд Монгол Улсад байгаа Хүннүгийн үеийн хамгийн том, Ази тивд буй алдартай гурван булшны нэг байдаг. Энэ нь Сутай нутагт Хүннү нар суурьшин амьдарч байсны ул мөр юм.
1987 онд эрдэмтэн Д.Навааны хийсэн археологийн судалгаанаас үзэхэд Дарви сумын Хөвхөрийн голын эхэн дэх Булган толгойд малталт хийсэн булшнаас олдсон эмэгтэй хүний ар талдаа цутгамал хээтэй хүрэл толь, оюу шигтгээтэй ээмэг, сувдан чимэг, үйлний хайч, шөвөг, торгон эдлэлийн үлдэц зэрэг нь XII-XIII зууны үеийн Монголчуудын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс болохыг баталж байгаа ажээ.

А.Бямбасүрэн