Хувь хүний хөгжлийн баруун бүсийн институт байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ "Хувь хүний хөгжлийн Баруун бүсийн институт"-ыг залуучууд санаачлан Ховд аймагт байгуулж, нээлтийг нь хийлээ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Монгол хүний бүтээлч сэтгэхүй, өндөр ёс зүй, сахилга зохион байгуулалт, ажилч хичээнгүй хөдөлмөрч зан чанар Монгол орныг хөгжил дэвшилд хөтөлнө. Нутаг орондоо хувь хүн, гэр бүл, өсвөр үеийн залуусын сэтгэлгээний хөгжлийг хангахад чиглэсэн оюуны их хөрөнгө оруулалт хийх гэж байгаа баруун бүсийн салбар институтын хамт олондоо баярлаж буйгаа илэрхийлэн, ажилд нь амжилт хүслээ.
"Хувь хүний хөгжлийн Баруун бүсийн институт"-ын захирал Б.Гантогоо, Хоёр жилийн өмнөөс уг байгууллагын салбарыг аймагтаа нээх санаачлагыг гарган, ажил хэрэг болгохоор хичээсний үр дүн өнөөдөр биеллээ оллоо. Манай хамт олон Монгол хүн бүрийг үнэ цэнэтэй, амжилттай, хувийн зохион байгуулалттай, санхүүгийн эрх чөлөөтэй, зөв харилцаатай амьдралд хөтлөн дагуулахыг зорин ажиллах болно. Та бүхнийг бидэнд дэмжлэг туслалцаа үзүүлэн, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээв.
Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Хувь хүний хөгжлийн институтын захирал М.Алтанцэцэг, ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг болон Жаргалант сумын 12 багийн засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцов.
"Хувь хүний хөгжлийн институт" нь 2012 оноос эхлэн байгууллага, хувь хүний хөгжлийн сургалтууд болон гэр бүл, хүүхэд залуучуудад чиглэсэн сургалт хөтөлбөр, сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө, үйлчилгээг тогтмол хүргэж байна.

А.Бямбасүрэн