Малын үнэ ханш буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн нийт сумдын дундаж үнэ ханшны мэдээнээс үзэхэд малын үнэ урьд оны мөн үетэй харьцуулахад буурч, бод мал гэхэд 350,0 мянга орчим төгрөгөөр хямд байгааг аймгийн Статистикийн хэлтэс энэ оны эхний 10 сарын мэдээндээ дурьдээ. Учир нь Ховд аймгийн нийт нутгаар зуншлага тааруу, өвч ногооны гарц тааруу байснаас өвөлжилт хүндэрч болзошгүй болсонтой холбоотой юм.
Тухайлбал тус аймгийн Чандмань сумын нутаг өмнөх жилүүдтэй харьцуулахад өвс ногооны гарц муу байсны улмаас бод мал өлдөж, хорогдож байгаа талаар нутгийн зарим иргэд мэдээлж байна.
Тус аймгийн Цагаан морь малын зах дээр нас гүйцсэн ат өмнөх жил 860,0 мянга байсан бол 840,0 мянга, азарга 1,1 сая байсан бол 900,0 мянга, шүдлэн эр үхэр 470,0 байсан бол 364,0 мянга болж буурчээ.

А.Бямбасүрэн