Байгаль орчны эсрэг гэмт хэргийн дийлэнх нь нэн ховордсон амьтан агнах явдал эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл, аймгийн ИТХ хамтран “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, мэдээлэл солилцох, түүний илрүүлэлтийг сайжруулах нь” сэдэвт баруун бүсийн зөвлөлгөөнийг энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Зөвлөлгөөний зорилго нь Монгол орны баруун бүсийн таван аймгийн шүүх, прокурор, цагдаа, хил, гааль, мэргэжлийн хяналт, байгаль орчны байгууллагуудын ажилтнуудад хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, ялангуяа хууль бус ан агнуур, худалдаанаас урьдчилан сэргийлэх болон түүний илрүүлэлт, шийдвэрлэлтэд холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, тухайн чиглэлийн төрийн байгууллагуудын баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгөх, орон нутгийн удирдах ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байв.
Баруун бүсийн зөвлөлгөөнд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яам \ХЗДХЯ\, Байгаль орчин, аялал жуулчлалын яам \БОАЖЯ\, Шүүхийн ерөнхий зөвлөл \ШЕЗ\, Улсын ерөнхий прокурорын газар \УЕПГ\, Цагдаагийн ерөнхий газар \ЦЕГ\, Гаалийн ерөнхий газар \ГЕГ\, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар \МХЕГ\, Хил хамгаалах ерөнхий газар \ХХЕГ\, Дэлхийн байгаль хамгаалах сан \WWF\-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын удирдах ажилтнууд болон тэдгээрийн харьяа Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн хууль хяналт, төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо.
Зөвлөлгөөний талаар ХЗДХЯ-ны Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлийн Нарийн бичгийн дарга М.Отгонжаргал ”Өнөөдрийн бүсийн зөвлөлгөөн нь орон нутгийн хууль хяналт, захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчдад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар статистик судалгаанд үндэслэсэн мэдээлэл хүргэж, улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй бодлого, тус гэмт хэргийн эзлэх хувь, цаашид авч хэрэгжүүлэх ажлууд, анхаарах асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар хамтран ярилцаж, ажлын уялдааг сайжруулах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бууруулах арга замыг тодорхойлох ач холбогдолтой боллоо” гэж онцлов.
Тус зөвлөлгөөний үеэр Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, ялангуяа хууль бус агнуур, худалдаатай холбоотой асуудлаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн хэргийн бүрдүүлэлт, мөрдөн шалгалтад анхаарах асуудал, Хууль бус ан агнуур, худалдаа гэж юу болох, тэдгээрийн хэргийн талаар төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөрүүд, Хилийн бүс, зурваст байгалийн баялаг, амьтан, ургамлыг хамгаалах талаар баримталж буй бодлого, чиглэл, алба хаагчдын оролцооны талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хүргэлээ.
Мөн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн газрын үзлэг, хэрэг бүртгэл, нотлох баримт цуглуулах, баримтжуулах, шилжүүлэлтийн үед анхаарах асуудал, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, хувийн эд зүйл, хүний биед үзлэг хийх, гэмт хэргийн сүлжээг тодруулж, илрүүлэх арга техник болон амьтан, ургамал тэдгээрийн эд эрхтний физик шинж тэмдэг, дүрс хувирсан тохиолдолд ялган таних аргачлалын талаар зөвлөмж өгсөн юм. Түүнчлэн энэ үеэр аймаг тус бүрт учирч буй бэрхшээл, хамтын ажиллагааны сайн туршлагаа солилцлоо.
Хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнх хувийг нэн ховордсон амьтдыг хууль бусаар агнах, амьтны эд эрхтэнг гадаад, дотоодын иргэдэд хууль бусаар худалдаалах гэмт үйлдлүүд эзэлж байна. Тухайлбал, Монгол бөхөн, халиун буга, зэрлэг гахай, хүрэн баавгай, монгол тарвага, чоно, үнэг, хярс зэрэг амьтдыг хууль бусаар агнаж, БНХАУ-руу цусан эвэр, туурай, чив, мах, арьс, сарвуу, хэл зэргийг хууль бусаар тээвэрлэх, худалдах зөрчлүүд хилийн бүсүүдэд илэрсэн байна. Тиймээс нэн ховордсон амьтдыг хамгаалах үүднээс шат дараалалтай арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байгааг зөвлөлгөөнд оролцогчид хэлж байлаа.
Мөн цаашид хууль бус ангийн талаар хууль хяналтын байгууллагуудад мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгох, хавх хилээр оруулж гаргахыг хориглох, мэдээллийн ил тод байдал, хууль эрх зүйн орчинг сайжруулах, галт зэвсгийн хуулийг ан агнуурын хуулийн заалттай уялдаатай болгох, энэ төрлийн гэмт хэргийг илэрүүлэх, шалгах багаж тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, сайжруулах, байгаль орчны байцаагч нарын ажлын явцад гардаг зардлыг төсөвт суулгах, хууль хяналтын байгууллагын ажилтан албан хаагчдыг чадавхжуулах, БНХАУ-тай гэрээ байгуулж хууль бусаар амьтны эрхтэн худалдаалах гэмт үйлдлийг таслан зогсоох чиглэлээр шат шатны байгууллагууд анхаарч ажиллахаар болов.

А.Бямбасүрэн