Мал хулгайлах гэмт хэрэг өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өмнөх оноос 0,9 хувиар буурчээ. Гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байгаа боловч үүн дотроо малын хулгайн гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргүүд өссөн гэдгийг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг урьд онд 23 үйлдэгдэж байсан бол энэ онд 39 гарч, 69,3 хувиар, малын хулгайн гэмт хэрэг өмнөх онд 18 бүртгэгдэж байсан бол энэ оны 11 дүгээр сарын байдлаар 25 бүртгэгдэж 39 хувиар тус тус өсчээ.
“Мал хулгайлах гэмт хэргийн 40 орчим хувь нь Баруун-Урт суманд үйлдэгдэж байна. Мөн Эрдэнэцагаан, Мөнххаан зэрэг хүн ам олонтой сумдад тус гэмт хэргийн гаралт өндөр байна. Өвөл идэшний цагаар малын хулгай эрс нэмэгддэг. Тиймээс малчид болоод мал бүхий иргэд маань малаа байнгын хариулгатай байлгаж, хараа хяналт тавьж байхыг анхааруулж байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын ОНХА-ны ахлах байцаагч, ахмад Г.Ганчимэг хэллээ.

Т.Одончимэг