Г.Нарангэрэл: Ээж маань 80 насны босгон дээр залуу мастеруудыг хожиж байлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, Монгол Улсын аварга шатарчин, Анхны шигшээ багийн тамирчин, Спортын мастер Базарын Ичинхорлоогийн нэрэмжит Баянхонгор аймгийн Шатрын аварга шалгаруулах тэмцээн саяхан болж өндөрлөсөн. Б.Ичинхорлоо нь Баянхонгор аймгаас төрөн гарсан анхны “Улсын аварга” тамирчин юм. Ээжийнхээ нэрэмжит тэмцээнийг нутаг оронд зохион байгуулахаар түүний есөн хүүхдээс зургаа нь Хонгор нутагт ирсэн бөгөөд охин Г.Нарангэрэлтэй нь уулзаж ярилцлаа.
-Та бүхний хувьд бүгд хотод төрж, өссөн хүмүүс гэж сонссон. Ээжийнхээ нэрэмжит тэмцээнийг нутаг оронд нь зохион байгуулахаар болсон талаараа тодруулаач?
-Миний аав Д.Гончигбат, ээж Б.Ичинхорлоо нар нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул хүмүүс. 2016 онд аавын маань авга ах Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Бирваа ахын мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор бид хэд Баянхонгор нутгаа зорилоо. Тус арга хэмжээнд оролцож явах үеэрээ аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай уулзах боломж гарч, өөрийгөө танилцуулсан юм. Би Баянхонгор аймгаас төрсөн Улсын аварга шатарчны охин байна гэж хэлтэл, шууд л “Базарын Ичинхорлоо гуай юу?” гэж байна. Та чинь яасан сайн мэдэж байх юм, бүр овогтой нь хэлж байна шүү гэтэл, “Би аймгийнхаа шатрын холбооны дарга нь юм. Б.Ичинхорлоо гуай одоо хаана байгаа вэ?” гэсэн. Би ч урам муутайхан “Ээж маань бурхан болоод удаж байна” гэлээ. Тэгсэн Г.Батжаргал дарга, “Та нартай уулзсан нь сайн юм боллоо. Ноднин Спортын мастер Ц.Батчулууны нэрэмжит тэмцээнийг Шаргалжуутад зохиосон. Уг нь анхны аварга Б.Ичинхорлоо гуайнхаар эхлэх байсан юм. Ирэх жил аваргынхаа нэрэмжит тэмцээнийг хийе” хэмээн баяртай сайхан санал хэлсэн. Тэгээд ах, дүү есүүл ярилцаад нэрэмжит тэмцээнийг нь ч хийе, шатрын клуб ч байгуулж өгөөд ээжийнхээ залгамж халааг бэлдэхэд хувь нэмэр оруулъя гээд багагүй ажил өрнүүлээд, ажлынхаа ард амжилттай гараад сууж байна даа.
-Б.Ичинхорлоо аваргын талаар илүү тодруулахгүй юу?
-Миний ээж 1931 онд Өлзийт сумын Дэрсэн ус гэх газар Нэгдүгээр багийн дарга, Базар дарханы хоёр дахь охин болж мэндэлсэн. 1943 онд дөрөвдүгээр анги төгсөөд, өвөө эмээ дээрээ очжээ. Аав Базар нь гарын уртайгаас гадна, шаггүй шатар тоглодог байж. Аавыгаа хүмүүстэй шатар тоглохыг хараад суучихдаг байсанд, “Эмэгтэй хүүхэд байж саваагүй гэдэг нь, явж ээждээ тусал. Эмэгтэй хүнд шатар тоглож суух зав чөлөө юу байдаг юм” гээд нүүдэл зааж өгөх нь битгий хэл, дургүйцдэг байсан гэдэг. Ээж нааш цааш явангаа шатар тоглож байгаа хүмүүсийг харсаар нэг л мэдэхэд шатрын нүүдэл бүрийг мэддэг, сүүлдээ сайн ч тоглодог болоод ирсэн гэдэг. Нас биед хүрээд 1950 онд гэр бүлтэй болсон нь шатрын хорхойтон, бидний аав Д.Гончигбат. Өвөө дээр маань нутгийн сайн шатарчид ирж тоглодог байсан бөгөөд нэгэн орой тэднийд шатар тоглохоор ирсэн хүмүүсийн дунд монхор хамар, хар хөмсөг, цагаан царайтай өндөр, соёлтой байрын сайхан залуу ирж тоглоод, бүгдийг нь хожоод байж. “Бунд тавнангийн зээ хүү Гончигбат их сайн шатарч хүү юм байна” гэж хөгшид магтаж байдаг гэдэг. Тэр цагаас тэднийхээр аав маань орж, гарсаар танилцаж, дотносон ээжтэй гэр бүл болж байжээ.
-Хотод гэр бүл зохиосон байх нь уу?
-Нутаг орондоо гал голомтоо бадраасан. Ээж маань 1954 онд аймгийн Аварга шатарчин болж, Улсын аваргын тэмцээнд оролцоод мөнгөн медаль хүртсэн байдаг. 1956 онд хоёр дахь удаагаа Улсын аваргад оролцохдоо алтан медаль хүртэж, Баянхонгор аймгаас спортын төрөлд Улсын аварга болсон анхны тамирчин болсон юм. Мөн оны намар Баянхонгор аймгийн Гүйцэтгэх захиргаанд албан бичиг ирсэн нь “Улсын аварга шатарчин Б.Ичинхорлоог Улаанбаатар хотод Шатрын спортын улсын шигшээ багт тамирчнаар, нөхөр Д.Гончигбатыг нь Улсын төлөвлөгөөний комисст төлөвлөгчөөр тус тус томилон ажиллуулсугай” гэсэн байж. Ингээд л Улаанбаатар хот руу нүүх бүх зардлыг улсаас гаргаж, аймгийн захиргааны машинаар нүүж байсан гэдэг.
Ээж маань 1955-1972 онд есөн хүүхэд төрүүлсэн. Энэ цаг үе нь түүний спортын түүхэн дэх хамгийн оргил үе нь байсан гэхээр дэндүү хүчирхэг эмэгтэй байсан байгаа биз. Улсын болон олон улсын тэмцээнүүдэд оролцохдоо нэг бол тулгар биетэй, эс бол хөхүүл байж таарсан ч аль алийг нь түүртэлгүй давчихдаг байсныг нь одоо ч бид гайхдаг. Тэр хугацаанд бэлтгэл хийж, өөрийгөө хөгжүүлэх боломж хомс байсан нь мэдээж. Тэгэхээр ээж маань үнэхээр л унаган авьяастай, “төрчихсөн” шатарчин байж дээ гэж бахархдаг юм.

-Амжилтуудаас нь дурдвал.
-Хотод суурьшаад, 1957 онд ЗХУ-ын Эрхүү хотод командын уулзалт тоглолтод эмэгтэй шатарчдаас анхлан Б.Ичинхорлоо, Ж.Хулганаа нар эх орноо төлөөлөн хилийн дээс алхсан түүхтэй. Энэхүү тэмцээнээс ээж маань 14 өргөөс есөн хожил авч, удирдамжаа бүрэн биелүүлж амжилттай оролцсон байдаг. 1958 онд УАШТ-д хүрэл медаль, 1969 онд мөнгөн медаль, 1960, 1972 онуудад дөрөвдүгээр байрт шалгарч байсан. Түүнээс гадна хотын аварга, нэрэмжит, нийгэмлэг, район, салбарын аварга зэрэг тэмцээнүүдийн түрүүг “түүж” байсныг гэрчлэх диплом, үнэмлэхүүд зөндөө бий. Сүүлд 2008 онд Олон улсын мастер С.Хандсүрэнгийн нэрэмжит аварга шалгаруулах тэмцээнд 77 насандаа урилгаар оролцож, хоёрдугаар байрт шалгарч байсан. 80 насны босгонд ирчихээд залуу мастеруудыг хожиж, тоглолтын ур чадвараа гайхуулж, өндөр чансаатай тамирчин болохоо харуулж байсан.
-Ээж тань өөрийн залгамж халаагаа хэр бэлдсэн байдаг вэ?
-Ээж минь Чингэлтэй дүүргийн 57 болон 61 дүгээр сургуульд өөрийн чин сэтгэлээр оюуны их спорт болох шатрын дугуйланг ямар ч үнэ төлбөргүй хичээллүүлж, хүүхэд багачуудын оюун ухааныг тэлж, шатарт дур сонирхолтой болгож, сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлж байсан. Дугуйландаа зорьж ирсэн болгоныг хичээллүүлж, шатар зааж, тэмцээн зохион байгуулж өрсөлдүүлээд, өөрөө хувиасаа шагнаж урамшуулдаг байсан юм. Зарим шавь нар нь гэрээр ирж шатар нүүдэг байсан. Гэрт ирсэн хүүхдүүд гадны хүн шиг биш, бидэнтэй яг л адилхан гэр бүлийн гишүүн мэт байдаг байсан шүү. Ээж минь тийм л эерэг, дулаан хүн байлаа.
-Та бүхэн ээжийнхээ амьдрал, амжилт бүтээлийг “Хонгор нутгийн анхны Улсын аварга” нэртэй ном болгон мөнхжүүлсэн байсан. Тэр талаараа.
-Нутаг орных нь өнөөгийн удирдлагууд хүртэл ээжийг маань мэдэж, нэрэмжит тэмцээн зохиох санал тавьсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм зүйл байсан. Тэрхүү байдал ном бүтээх сэдэл болж, үр хүүхдүүд бид санаа сэтгэл нийлэн, байгаа материалаа эмхэтгэн, бүрдүүлж ном бүтээсэн. Энэ номыг бүтээхэд ээжийн минь тухай дурсамжаа чин сэтгэл, хүндэтгэлийн сайхан үгээр илэрхийлж бичиж өгсөн ахмад шатарчид болон хувийн архивийн материалаас өрөгнүүдийг өгч тусалсан ОУМ С.Хандсүрэн нарт талархал илэрхийлье.
Б.Мөнхзул