“Үндэсний бичгийн олимпиад”-д олон сурагч оролцуулахаар бэлдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн Б.Отгонбат багштай 7в ангийн хамт олон энэ хичээлийн жилийн 3 дугаар улирлаас эхлэн “Хүмүүн бичиг” сонинг захиалж эхэлжээ.
7в анги 18 хөвгүүн, 16 охинтой, нийт 34 сурагтай юм. Ангийн даргыг А.Уранчимэг гэдэг байна. Эдний ангийнхан “Хүмүүн бичиг” сонинг захиалж уншсанаар сурагчдын үг нүдлэх, зөв бичих чадвар, унших хурд дээшилж байгааг Монгол хэл, уран зохиолын багш нь хэлж байна. Мөн үндэсний бичгийн мэдлэг нь нэмэгдэж, олимпиад уралдаанд оролцох бэлтгэл болж байгаа бөгөөд удахгүй болох аймгийн “Үндэсний бичгийн олимпиад”-д олон сурагч оролцохоор бэлтгэж байгаа ажээ.
7в ангийн сурагчид сургууль, олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцож, улс, бүсийн математикийн олимпиадын мөнгө, хүрэл медаль, аймгийн “Уран жиргээ” уралдааны зургаа удаагийн тэргүүн байрын шагналтан зэрэг сурлага, урлаг, спортын тэргүүний сурагчид олон байдаг байна.
Тэд бусад хүүхдүүдийг “Хүмүүн бичиг” сонингоо захиалж уншиж байхыг уриалж байлаа.

Б.Гэрэлт-Од