Төрийн шинэхэн албан хаагчид тангарагаа өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцсэн албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөлөө. Тангараг өргөх ёслолд оролцсон 37 албан хаагч эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, өргөсөн тангарагтаа үнэнч байхаа төр түмнийхээ өмнө тангараглан, төрийн далбаанаасаа адис хүртэв.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн хууль ёсыг чандлан сахиж, иргэн бүрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн төр иргэн хоёрын бат гүүр нь болж ажиллах хэрэгтэй гэдэг захиасыг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхцэцэг тангараг өргөсөн албан хаагчдад захиж, мөн тэдний сэтгэгдлийг хуваалцаж байлаа.
“Их эмч мэргэжлээр 10 гаруй жил ажиллаад, төрийн албанд ороод хоёр жил болж байна. Өмнө нь иргэнийхээ төлөө эмчийн тангараг өргөж байсан бол энэ удаа төрийнхөө төлөө тангараг өргөлөө. Үнэхээр их баяртай байна. Өргөсөн тангарууд маань эцсийн дүнд иргэний сайн сайхны төлөө учир тангарагаасаа буцах эрх байхгүй.тиймээс өөрийн сурсан мэдсэн бүх зүйлээ ажил дээрээ хэрэгжүүлж, илүү сайн амжилттай ажиллахын төлөө хичээх болно.” гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Батсанаа хэллээ.
Харин аймгийн Мал эмнэлгийн албаны халдвартын их эмч Н.Сувдчимэг хэлэхдээ “2016 онд ХААИС-ийг
малын их эмч мэргэжлээр төгссөн. Анх энэ мэргэжлийг сонож байхдаа л төгсөөд орон нутагтаа ирж ажиллана гэж болдож байсан. Энэ хүсэл маань ч биелсэн. Одоо би мэргэжлээрээ ажиллаад хоёр жил болж байна. Өнөөдөр тангарагаа өргөж, төрийн жинхэнэ албан хаагчдын эгнээнд элсэн орж байгаадаа үнэхээр их баяртай байна.” гэв.
Тус аймгийн хэмжээнд 3200 орчим төрийн албан хаагч байдаг аж.

Т.Одончимэг