Орон нутгийн өмчийн газар 2017 оны ажлаараа улсад гуравдугаар байранд шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 21 аймгийн Орон нутгийн өмчийн газар /ОНӨГ/-ын 2017 оны ажилд үнэлгээ хийж, үйл ажиллагааг нь дүгнэжээ. Тус үнэлгээгээр Сүхбаатар аймгийн ОНӨГ хангалттай хэмээн үнэлэгдэж, улсад гуравдугаар байранд шалгарчээ.
“21 аймгаас гуравдугаар байранд шалгарна гэдэг бол манай хамт олны хувьд том амжилт. Энэ маань байгуулагдсан цагаасаа хойш бид тогтвортой үйл ажиллагаа явуулж, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд бусад бүх байгууллагуудтай нягт харилцаа холбоотой ажиллаж чадсаны үр дүн гэж би хувьдаа дүгнэж байгаа. ОНӨГ-аас гадна аймгийн төрийн өмчит байгууллагууд ч мөн адил амжилттай сайн үнэлэгдлээ. Тодруулбал, Татварын хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Шүүхийн тамгын газар, Бичигт боомт дахь Гаалийн салбар гэх мэт манай аймгийн зургаан байгууллага үр дүнгийн гэрээний биелэлт онц дүнтэй гэж үнэлэгдсэн байгаа.” гэдгийг аймгийн ОНӨГ-ын дарга И.Батсүх хэлэв.
ОНӨГ бол төсөвт байгууллага, орон нутгийн өмчит байгууллагуудын өмчийн харилцаа, худалдан авах ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Тиймээс үүний дагуу амжилттай сайн ажиллаж буй газруудаа шагнаж урамшуулах, харин сүүлийн 2-3 жилд тогтмол ахицгүй, сул ажиллаж буй газруудад төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын болон аймгийн Засаг даргын шийдвэрүүдийг үндэслэн тодорхой хэмжээний арга хэмжээ авах саналыг хүргүүлээд байгаа аж.

Т.Одончимэг