Ирэх сарын нэгнээс 20:00 цагийн автобус явж эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-21 11:09:41
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Автотээврийн газраас хот хоорондын зорчигт тээврийн автобусыг 08:00, 14:00, 18:00 цагуудад буюу өдөрт гурван удаа явуулж байгаа. Тэгвэл дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн 20:00 цагаас автобус явуулдаг байхаар болжээ.
Ийнхүү өдөрт дөрвөн удаа автобус явах бөгөөд улирал харгалзахгүй мөн хуваариар үйлчлэх аж. 
Өнөөдрийн байдлаар Баянхонгор-Улаанбаатар, Улаанбаатар-Баянхонгор чиглэлд Лотот ХХК, Тээвэрчин ХХК-иудын 34 автобус иргэдэд үйлчилж байгаа бол хуваарьт цаг нэмэгдсэнээр Эрдэнэтранс ХХК нэмж үйлчилгээнд явахаар болж байгаа аж. Тус аймагт одоогийн байдлаар унтлагын автобус байхгүй бөгөөд энэ ондоо багтаад мөн төрлийн автобусыг явуулж эхлэхээр ажиллаж байгаа юм байна.
                                                                                                                                      Б.Мөнхзул
関連ニュース