Монголын сурагчдын холбоотой хамтарсан таван төрлийн сургалт явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/, Монголын сурагчдын холбоотой хамтран сурагчдын амралтанд зориулсан олон төрлийн сургалтыг хичээллүүлэхээр болжээ. Загвар өмсөх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, гитар хөгжим, үндэсний болон цэнгээнт бүжиг, илтгэх урлаг гэсэн таван чиглэлээр сургалт хийх юм. Сургалт энэ сарын 24-ний өдрөөс эхэлнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 тоот захирамжаар батлагдсан Хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд дээр сургалтуудыг хичээллүүлэх юм. Сургалтанд аймгийн төвийн дөрвөн ЕБС-ийн сурагчдаас бүрдсэн 15-18 насны 400 хүүхэд хамрагдана.
“Сургалтуудын гол зорилго бол хүүхдүүдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, чадвар чадамжийг нэмэгдүүлэх явдал юм. Хөгжим бүжгээр дамжуулан хүүхдийн урлагийн мэдрэмж дээшлэх, хөгжмийн боловсрол эзэмшиж бие бялдарын хөгжил сайжирдэг бол загвараар дамжуулж гоо зүйн боловсролтой болох, олон нийтийн дунд биеэ хэрхэн зөв авч явах соёлд суралцана. Харин сэтгэлзүйн зөвлөгөөний сургалтын тухайд ер нь хүүхдүүд гэр бүл, сургуулийн орчинд маш их стресстэж, бухимдсан байдаг. Тиймээс сэтгэлзүйн зөвлөгөө олгох анхан шатны мэдлэгийг олж авсанаар тухайн хүүхдүүд маань дээрх дарамтаас өөрийгөө чөлөөлөх, сэтгэлээ хэрхэн зөв жолоолох чадварыг эзэмших юм. Бидний онцолж байгаа дараагийн сэдэв бол илтгэх урлаг байгаа. Хүүхдүүд маань үүнд суралцсанаар хэл яриа нь хөгжих, өөрийгөө илэрхийлэх чадвар нь дээшлэх учиртай. Энэ бол маш чухал сургалт. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхдүүдээ амралтынх нь хугацаанд эдгээр сургалтуудад идэвхтэй хамруулаасай гэж хүсэж байна. Нэг өдрийн сургалт 5000 төгрөгийн үнэтэй, таван өдрийнх 25000 гэсэн үг. Энэ төлбөрийг хүүхдүүд маань эцэг эхчүүдээсээ авах боломжтойгоос гадна сургууль нь бодлогоор хүүхдүүдээ дэмжиж оролцуулах боломжтой. Манай газрын зүгээс хүүхдүүдэд төрөөс олгодог 20 мянган төгрөгийн нэг сарынх нь мөнгийг хүүхдүүдэд өөрт нь, оюунд нь хөрөнгө оруулалт хийхэд зарцуулаасай гэж хүсэж байгаа.” гэж аймгийн ГБХЗХГ-ын дарга О.Балжинням ярилаа.
Сургалт Баруун-Урт суманд явагдсаны дараа сумдад үргэлжлэн явагдах юм.

Т.Одончимэг