"Бэлэн бай" сургалтын сургагч багш нар бэлтгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-23 15:11:35
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, "Дэлхийн зөн" Баянхонгор-2 олон нийтийн хөтөлбөр, Улаан загалмайн хороо хамтран “Бэлэн бай” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн Онцгой байдлын газрын сургалтын танхимд Богд, Баянговь, Баянлиг, Бууцагаан, Бөмбөгөр, Жинст сум болон Улаан Загалмайн хорооны сайн дурын идэвхтэн зэрэг 30 гаруй албан хаагчийг сурган гэрчилгээ олгосон байна. Цаашид сургагч багш нар өөрийн орон нутаг болон аймгийн нийт 19 сумын иргэдэд гамшгийн тухай ойлголт, байгалийн аюулт үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослоос урьдчилан сэргийлэх аргуудыг заах аж.
Мөн аюулгүй байдлаа хэрхэн хангах, өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэгийг түгээн ажиллах юм байна.
                                                                                                                                           Б.Мөнхзул
関連ニュース