Үлгэрийн баатруудыг "амилуулав"
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн тэргүүний Гуравдугаар цэцэрлэгийн хамт олон “Үлгэрийн баатрууд амилсан нь” номын өдөрлөгийг цэцэрлэгийн нийт багш, ажилчид, бүлгийн хүүхдүүд, эцэг эхчүүдийн дунд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт тус цэцэрлэгийн багш нар 20 төрлийн үлгэрийн баатар, 200 гаруй нэр төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн, хүүхэлдэй, тоглоом, үзүүлэн хийсэн ширээний театрыг эцэг эхчүүдэд танилцуулав.
Аймгийн Засаг дарга, БСУГ-ын дарга, цэцэрлэгийн эрхлэгчийн байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажлын нэг болох энэ сарын өдөрлөгийг тус цэцэрлэгийн бага бүлгийн багш Ж.Саранцэцэгийн нэрэмжит болгон зохион байгуулжээ. Энэхүү өдөрлөг нь сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн ярих, жүжиглэх чадварыг хөгжүүлж, бага насны хүүхдийг номтой нөхөрлүүлж, номонд дурлуулах зорилготой юм. Бага насны хүүхдүүд хэдийгээр уншиж хараахан сураагүй боловч үлгэрийн баатруудыг жүжигчилсэн байдлаар амилуулан тоглуулснаар тэдний номонд дурлах, номыг сонирхох хандлага эрс нэмэгдсэнийг эцэг эхчүүд хэлж байна.
Аймгийн тэргүүний Гуравдугаар цэцэрлэгт зургаан бүлгийн 200 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Сургалтын үйл ажиллагааг сайжруулж, хүүхдүүдийн хөгжлийг дэмжихийн тулд тус цэцэрлэгийн хамт олон сар бүр эцэг эх, хүүхдүүд, нийт багш, ажилчдаа хамруулсан арга хэмжээг зохион байгуулдаг аж. Энэ үйл ажиллагаагаар дамжуулж хүүхэд хөгжлийг дэмжихээс гадна залуу багш нарыг хөгжүүлэх, эцэг эхчүүдийн оролцоо, хандлагыг сайжруулах олон талын ач холбогдолтойг цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэг хэллээ.
Өдөрлөгийн хүрээнд эцэг эхчүүд гурван үлгэрийг биежүүлж, үзүүлэн, тарааж өгөх материалыг мөн хийсэн байна. Мөн энэ үеэр тус цэцэрлэгийн туслах багш нар “Гурван тоорой” үлгэрийн баатруудаар хуруун хүүхэлдэй хийж, эцэг эх, хүүхдүүдэд жүжиг тоглож үзүүлэв.
Б.Мөнхзул