Баянхонгор аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль"-ийг гурав дах жилдээ зохион байгууллаа.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, суурин газарт суурилуулсан зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой.
Газрын царцдасаас тектоник хөдөлгөөнөөр хуримтлагдсан хүчдэл чөлөөлөгдөхөд ялгарах энергийн нэгээхэн хэсэг нь уян харимхай долгион болон тархаж, газрын гадаргууд үйлчлэл үзүүлэх процессыг газар хөдлөлт гэж нэрлэдэг байна. Газар хөдлөлтийг тойм байдлаар нь нэг хүртэлх баллыг сул, 1-7 баллыг хүчтэй, 8 балл ба түүнээс дээшхийг сүйтгэгч хөдлөл буюу их хүчтэй газар хөдлөлтөд тооцдог аж.
Баянхонгор аймаг нь газар хөдлөлтийн 7-8 баллын идэвхтэй бүсэд оршдог бөгөөд газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл Түйн голын сав дагуу хайрган чулуулаг хөрстэй, газар хөдлөлтийн эрсдэлтэй нутаг дэвсгэрт тооцогддог байна. Сүүлийн жилүүдийн байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрт 2014 онд 203 удаа, 2015 онд 542 удаа, 2016 онд 1136 удаа их бага хэмжээгээр газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Их Богдын нуруунд 1957 оны 12 дугаар сарын дөрвөний өдөр буюу одоогоос 61 жилийн өмнө болсон 8.1 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 300 км хагарал үүсч байжээ. Монгол оронд болсон газар хөдлөлтүүдийн хамгийн хүчтэйд тооцогдох тус газар хөдлөлтийн чичиргээ орон даяар мэдэгдсэн гэдэг. Хүн ам цөөн, тал нутаг байсан учрал хохирол харьцангуй бага гэх ч нарийн тоо мэдээлэл байдаггүй аж. Энэ газар хөдлөлтийн уршгаар мал хуй олноор хорогдож, найман хүний амь эрсдсэн гэдгийг зарим эрдэмтний судалгааны ажилд дурдагдсан байдаг.
Б.Мөнхзул
Б.Мөнхзул