Архангайн зам даваагаар саадгүй зорчиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-04 16:50:10
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ сарын 3-наас эхэлж орсон цас өнөөдөр хүртэл орсоор байна. Өнөөдрийн байдлаар A0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн, А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн зам даваа саадгүй, тээврийн хэрэгсэл зорчиж байна.

Мөн А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн замын 2,2-9,6км-т хоёр автогрейдрээр авто замын зорчих хэсгийн цасыг цэвэрлэж байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース