Иргэний бүртгэлийн чиглэлээр 1500 гаруй иргэн торгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-06 15:28:01
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэний бүртгэлийн чиглэлээр өнөөдрийн байдлаар нийт 1534 иргэнд 32.735.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан байна. Иргэдийн ихэнх нь иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, тогтоосон хугацаанд шинээр иргэний үнэмлэх аваагүй, сунгуулаагүй зөрчлүүд гаргасан байгаа юм.

Иргэдийг Зөрчлийн хуулийн дагуу ямар нэг зөрчил санамсаргүй байдлаар гаргаж мөнгөн торгууль оногдуулахаас өмнө урьдчилан сануулах ажил хийхийг аймгийн Засаг дарга сумдын удирдлагуудад үүрэг болголоо. Тухайлбал, иргэний үнэмлэхээ шинээр авах 16, 25, 45 настай хүний судалгааг гаргаж, сумын бүртгэлийн ажилтнууд эдгээр хүмүүст бүгдэд нь анхааруулан хэлж, хууль сурталчлан ажиллахыг хэлсэн юм. 

Б.Гэрэлт-Од
関連ニュース