Архангайд шүлхий өвчний вакцинжуулалт 41.3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-24 21:29:31
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулах ажил явагдаж байна. Өнөөдрийн байдлаар /4 дүгээр сарын 24/ бод малын 102246 толгой буюу 36.5 хувийг, бог малын 31253 толгой буюу 78.1 хувийг шүлхий өвчний 1 дүгээр ээлжийн вакцинжуулалтад хамруулсан бөгөөд вакцинжуулах ажил 41.3 хувьтай байна.

Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Ихтамир, Булган аймгийн Рашаант, Сайхан сумдад гарсан Шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор уг өвчинд мэдрэмтгий үхэр сүргийг Ихтамир сумын Эрдэнэтолгой, Тайхар, Өгийнуур сумын Тоглох багийн бог малыг вакцинжуулах ажлыг энэ сарын 17-ны өдрөөс эхэлжээ.

Уг вакцинжуулалтад Ихтамир, Хотонт, Өгийнуур, Хашаат, Өлзийт, Эрдэнэбулган сум болон Өндөр-Улаан сумын Бэлхи, Донгой, Тариат сумын Бөөрөлжүүт, Цагаануур, Хорго, Тэрх, Цахир сумын Баянгол, Жинст, Төвшрүүлэх сумын Баян-Өндөр, Урантолгой, Өртөнт, Булган сумын Зуун мод, Тамир, Баянбулаг, Батцэнгэл сумын Хөнөг, Дэл, Дайр бор, Баян-Уул, Улаанчулуу багийн нийт 280.000 толгой үхэр, Ихтамир сумын Эрдэнэтолгой, Тайхар, Өгийнуур сумын Тоглох багийн 43161 толгой бог гээд нийт 323.161 малд 600.0 мянган тун вакцин хийх юм.
Б.Гэрэлт-Од
関連ニュース