Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын аварга шалгаруулах V их наадам болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын аварга шалгаруулах V их наадам өнгөрөгч долоо хоногт Цэцэрлэг хотын спорт ордонд болж өндөрлөлөө. Уг наадмыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачлагаар Монголын үсчин гоо засалчдын холбоо, Монголын мэргэжлийн үсчин, гоо сайхны холбоо, Архангай аймгийн үсчин гоо, сайхны холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн алслагдсан сумаас эхлээд Цэцэрлэг хотод үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын хүмүүс оролцлоо.
Үсчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 4 төрөл, гелен хумсны уран зураглал гээд нийт есөн төрлөөр өрсөлдсөн юм. Тэргүүн байрт шалгарсан хүмүүс ирэх тавдугаар сард Сэлэнгэ аймагт болох үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
V наадмын өмнө Монголын Үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа тэргүүтэй мастер үсчин, сургагч багш нар хоёр өдрийн турш аймгийн үсчин, гоо засалчдад сургалт явуулсны зэрэгцээ V их наадмын шилдгүүдийг тодруулах шүүгчээр ажилласан юм.

Б.Гэрэлт-Од