Ихтамир суманд шүлхийтэй 280 гаруй үхрийг устгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Нарийн тээлийн Морин толгой гэх газар /сумаас баруун урд зүгт 10 км/ хаваржиж буй малчин П.Аззаяа, Х.Доржбат нарын хотонд гуравдугаар сарын 27-ны өдөр малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Энэ сарын 27-ны байдлаар 12 өрхийн 289 малыг заавар журмын дагуу устгалд оруулжээ.
Хорио цээрийн дэглэм сахиулахаар байнгын 6 пост, хээрийн штаб, устгалын цэг, хөдөлгөөнт эргүүлд нийт 37 албан хаагч, 14 авто машин ажиллаж байна.
Ихтамир суманд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 162,1 тун вакцин ирснээс энэ сарын 27-ны байдлаар 1-р тунг 1029 өрхийн 55950 үхэр, 26601 хонь, 15710 ямаа, 7 гахай, 2-р тунг 2013 үхэр нийт 100281 толгой малд хийжээ.
Мөн голомтын бүсийн авто машин болон хашаа хороо, өтөг бууц гээд нийт 15400 м/кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Цаашид хлорын шохой хэрэгтэй байгааг сумын онцгой байдлын штабаас хэлж байв.
Голомтын газарт 29 өрхийн 48 том хүн, 31 хүүхэд, жирэмсэн эх 1, өндөр настан 6, 0-5 насны хүүхэд 4 байна. Мөн үхэр 1693, хонь 6348, ямаа 3683 нийт 11724 толгой мал байна.

Б.Гэрэлт-Од