Цахим хурлыг тогтмолжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимаас ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, ХЭЗХ-ийн дарга Д.Уранчимэг, НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, БТСГ-ын дарга М.Мэнджаргал, ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр болон тус хэлтсийн мэргэжилтнүүд өнөөдөр сумдын удирдлагуудтай онлайнаар холбогдож цахим хурал хийлээ.
Тус хурлаар энэ сарын 25, 26, 27-нд бүх сумдыг хамруулан зохион байгуулгдах "Үндэсний спортын 6 дугаар бага наадам"-ын талаарх мэдээллийг өгсөн байна. Тодруулбал, тус арга хэмжээг зохион байгуулагч ажлын хэсгийн дарга Ц.Дашцэрэн, БТСГ-ын дарга М.Мэнджаргал нар сумдын удирдлагуудад сумдаас оролцох баг тамирчид хэрхэн, ямар бэлтгэлтэй оролцох талаар зөвлөгөө өгчээ. Мөн ХЭЗХ-ийн дарга Д.Уранчимэг хууль сурталчилах, таниулах ажлыг сумдууд хэрхэн идэвхжүүлэх тухайд заавар өгсөн бол Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс ирэх 2019 онд хийгдэх зураг төсвийн ажлыг танилцуулсан байна.
Холбоо харилцааны хөгжлийг ашиглан цагийг зөв зохистой ашиглаж тулгамдаж буй асуудлаа хамтдаа ярилцах тус цахим хурлыг цаашид тогтмол хийж байх юм байна.
Б.Мөнхзул