Архангайд хаврын тариалалт 43.5 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 5 дугаар сарын 22-ны байдлаар үр тариа 5800 га-д, тосны ургамал 200 га-д, төмс 140 га-д, хүнсний ногоо 78 га-д тус тус тариалж нийт 14305 га талбайд тариалалт хийхээс 6218 га талбайд тариалалт хийж, тариалалтын ажил 43.5 хувьтай байна.
Улаан буудайн тариалалт хамгийн их буюу 60 хувьтай байгаа бол ногоон тэжээлийн тариалалтыг 6 дугаар сар гаргаад эхэлнэ гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Тосны ургамал болон төмс, хүнсний ногооны тариалалт одооноос эрчимтэй явж байгаа ажээ.
Энэ онд Архангай аймаг үр тариа 9700 га, ногоон тэжээл 2000 га, тосны таримал 1950 га, төмс 479 га, хүнсний ногоо 176 га, талбайд нийт 14305 га талбайд тариалалт хийх бөгөөд хаврын тариалалтын ажлыг энэ сарын 05-наас эхүүлсэн. Мөн 19 сумын 106 өвлийн болон зуны хүлэмжийн 1.2 га талбайд тариалалт хийхээс гадна 143.5 га талбайд жимс жимсгэнийн тариалалт хийнэ.

Б.Гэрэлт-Од