“Хавар-Эрүүл цагдаа” арга хэмжээг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-24 21:08:51
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулж байгаа “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аяны хүрээнд “Хавар-Эрүүл цагдаа” арга хэмжээг зохион байгуулж, өглөөний гүйлт, дасгал, сургалт, хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж эхэллээ. Энэхүү арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/120 дугаар тушаалаар баталсан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд юм.

“Хавар-Эрүүл цагдаа” арга хэмжээ нь Цагдаагийн газрын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэг, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг хангуулах зорилготой бөгөөд алба хаагчдыг 4 багт хуваан Цагдаагийн албаны тухай хууль, Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Урьдчилан сэргийлэх тухай хуулиар тус тус асуулт, хариулт хэлбэрээр сургалт зохион байгуулсан нь алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж байгаа нэг хэлбэр ажээ. Мөн алба хаагчдын дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын стрессийг тайлах зорилгоор хөгжөөнт тоглоом, тэмцээнийг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил арга хэмжээ боллоо гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Б.Гэрэлт-Од
関連ニュース