“Хангайн цом” яруу найргийн наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээнд Эрдэнэ мэргэн бандида, Ханчин хамбо, эгшиг дуун онолч Сүрэнхорын Жамъянгаравын нэрэмжит “Хангайн цом” яруу найргийн наадам энэ сарын 27-нд буюу өчигдөр Архангай аймгийн Хөгжимт Драмын Театрт боллоо. “Хангайн цом” яруу найргийн тэмцээн нь яруу найрагчдад өгсөн оноогоо илээр өргөж өгснөөрөө, мөн зөвхөн Архангайн яруу найрагчдын бус Монгол туургатны хэмжээнд болсноороо онцлог байв. Өөрөөр хэлбэл, Өвөр Монголын яруу найрагчид оролцсон юм.
Тус яруу найргийн наадамд хоёрдугаар шатанд шалгаран үлдсэн 44 яруу найрагч шүлгээ уншсанаас Монголын радиогийн ерөнхий найруулагч, яруу найрагч Б.Жамбалдорж түрүүллээ.
Монголын уран зохиолыг дэлгэрүүлэх, Архангай нутгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагчдын бүтээлийг олон түмэнд таниулах, уншигч зохиолчдыг холбох, орон нутгийн иргэд, хүүхэд залууст уран зохиолын гоо сайхныг мэдрүүлэх, шинэ авьяастныг нээн илрүүлэх, сум орон нутгаа сурталчлах, аймгийн Нийтийн номын сангийн фонд баяжилтыг нэмэгдүүлэх, яруу найрагч уран бүтээлчдийн харилцаа холбоог бэхжүүлэх зорилготой зохион байгуулсан юм.
Энэ үеэр ахмад зохиолчид болон Архангай аймгаас төрсөн “Болор цом”-ын эздэд хүндэтгэл үзүүлэх “Зохиолч-уншигчдын уулзалт” мөн “Орчин үеийн уран зохиолыг заах арга зүй” сэдэвтэй лекцийг яруу найрагч, судлаач Пүрэвхүүгийн Батхуяг уншлаа.
Сүүлийн жилүүдэд тасраад байсан энэхүү яруу найргийн наадмыг энэ жил аймгийн 2018 оны үндсэн чиглэлд оруулж, тодорхой санхүүжилт гарган Монголын Зохиолчдын Эвлэл, МЗЭ-ийн дэргэдэх Архангай аймгийн “Хантамир” утга зохиолын төв, Аймгийн “Нийтийн номын сан” болон аймгийн ИТХ, ЗДТГ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.

Б.Гэрэлт-Од