Аймгийн 13 суманд шүлхий өвчний вакцинжуулалт дууслаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Ихтамир, Булган аймгийн Рашаант, Сайхан сумдад гарсан шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор уг өвчинд мэдрэмтгий үхэр сүрэг болон бог малд давтан тунтайгаар хийх вакцинжуулалтын ажлыг 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 05 сарын 10-ны хооронд аймгийн мал эмнэлгийн албаны малын их эмч нар сумын хувийн мал эмнэлгийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн малын эмч нартай хамтран хийжээ.
Вакцинжуулалтад Ихтамир, Хотонт, Өгийнуур, Хашаат, Өлзийт, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Цахир, Төвшрүүлэх, Булган, Батцэнгэл сумын 280.0 мянган толгой үхэр, Ихтамир сумын Эрдэнэтолгой, Тайхар, Өгийнуур сумын Тоглох багийн 43161 толгой бог нийт 323161 малд 1, 2 дугаар ээлжийн 1.2 мянган тун вакциныг хуваарийн дагуу сумдад олгож, вакцинжуулалтын ажил 100 хувь дуусчээ.
Чулуут, Хангай, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан сумдын үхэрт нийт 157.0 мянган тун шүлхийн вакциныг 1 удаа тарих вакцинжуулалтын ажил 05 дугаар сарын 20-оос эхлэн хийгдэж байна.

Б.Гэрэлт-Од