Төлөвлөгөөнөөс давсан орлогоосоо нэг цонхны үйлчилгээний байраа тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-30 10:24:44
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЗДТГ нь сум төлөвлөгөөнөөсөө давсан орлогоосоо 1.362.200 төгрөгийг гаргаж хуучин иргэний танхимаа засварлаж, нэг цонхны үйлчилгээг оруулжээ. Ингэснээр тус сумын иргэд тав тухтай орчинд сэтгэл хангалуун үйлчлүүлэх болсон байна. 

Нэг цонхны үйлчилгээгээр иргэдэд иргэний бүртгэл, татвар, нийгмийн даатгал, халамж, газрын гэсэн 5 төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Өмнө нь хүйтэн, жижигхэн, тав тухгүй, коридор нь хоёр хүн зөрөх зайгүй, ширээ сандал тавих боломжгүй танхимд иргэд төрийн үйлчилгээ авдаг байжээ. Нийт 56 м2 талбайд засвар хийж, паркетан шал шахаж, иргэд суух сандал, ширээ зэргийг байрлуулжээ. Мөн хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг авах тусгай 2х4 хэмжээтэй өрөөг дотор нь шийдэж өгсөн байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース