Төв, Сүхбаатар аймгийн дугуйчид өнгөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-17-ны өдрүүдэд тус аймагт зохион байгуулагдсан засмал замын уралдааны дугуйн өсвөр үе, залуучудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Төв болон Сүхбаатар аймгийн баг тамирчид өнгөллөө.
Өсвөр үеийн төрөлд Төв аймгийн баг тамирчид тэргүүлсэн бол Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн баг тамирчид удааллаа. Харин залуучуудын төрөлд Сүхбаатар аймгийн дугуйчид тэргүүлж, Төв аймаг, Дархан элит клубын тамирчид хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн юм.
Төв аймгийн дасгалжуулагч багш, олон улсын хэмжээний мастер Н.Даваахүү хэлэхдээ “Сүхбаатар нутгийн дэвжээ биднийг их сайхан хүлээж авлаа. Хоёр төрлөөс алт, мөнгөн медалийг хүртлээ. Маш сайхан зохион байгуулалттай, өндөр шанал урамшуулалтай тэмцээн болж өнгөрлөө. Бүрэн багаараа ирж оролцоод, зорьсон хэргээ бүтээгээд буцаж байгаадаа үнэхээр их баяртай байна.” гэв.
Харин залуучуудын төрөлд алтан медаль хүртсэн Сүхбаатар аймгийн дасгалжуулагч багш С.Төмөрхуяг “Бид нутагтаа болж буй тэмцээнд аваргалахыг зорьсон. Гэвч дугуй саатсаны улмаас өсвөр насны төрөлд хоёрдугаар байрт орж, залуучуудын төрөлд аваргаллаа. Гэхдээ энэ бол чамлахааргүй амжилт. Манай аймгаас 18 тамирчин оролцож, 17 медалийг нь авлаа. Шавь нартаа маш их баярлалаа.” гэлээ.
Гурван өдрийн турш үргэлжилсэн тэмцээнийг хааж, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Х.Гэрэлт-Од хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөхний сайд У.Хүрэлсүх спорт тэр дундаа олимпын төрлийн спортыг маш ихээр дэмждэг. 2020, 2024 онуудад болох олимпийн наадмаас манай улс медаль хүртэх магадлалтай төрлийн нэг бол дугуйн спорт юм. Тиймээс Монгол Улсаас, Сүхбаатар нутгаас олимпийн медальтан төрөх болтугай гэсэн ерөөлийн үг дайсныг тамирчид болон хурсан олонд уламжилъя.” гэсэн юм.

Т.Одончимэг