Ч.Буянбадрах: Сурлага, урлаг, спортын өндөр амжилтаар 80 жилийн ойгоо угтаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бүрэн дунд сургууль энэ жил түүхт 80 жилийн ойтойгоо золгосон. Сургуулийн хамт олон ойн баяраа 08 дугаар сард тэмдэглэхээр төлөвлөн бэлтгэл ажилдаа оржээ. Ингээд тус сургуулийн сургалтын менежер Ч.Буянбадрахтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
-Баяндэлгэр сумын сургууль түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Ойн бэлтгэл ажил хэрхэн хийгдэж байна?
-1938 онд байгуулагдсан сургууль өдгөө 80 жилийн ойтойгоо золгож байна. Манай хамт олон ойн бэлтгэл ажилдаа эртнээс орсон. Сургууль маань 12 жилийн сургалттай болоод хоёр жил болж байна. Одоо 1000 гаруй сурагч, 90 гаруй багш ажилтантайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Ойгоо угтаж бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөсөн. Томоохон ажил гэвэл бид хуучин спорт заалаа урлагийн заал болгохоор засварын ажлыг эхлүүлээд байна. Сургууль маань өнөөг хүртэл урлагийн заалгүй явж ирсэн. Ингээд сумынхаа малчдын хандив тусламжаар бид орчин үеийн урлагийн заалтай болохоор зорьж байна. Хандиваар 20 гаруй сая төгрөг цуглаад байна. Энэ мөнгийн бид сурагчдынхаа сурч хүмүүжих орчныг сайжруулахад зарцуулах болно. Үүнээс гадна сургуулийн гадаад орчин, анги танхимыг тохижуулах, хичээлийн байруудын засварын ажлууд төлөвлөгөөнд тусгагдаад хийгдэж эхлээд байна.
-Ойн арга хэмжээ яг хэзээ вэ?
-Сумын ИТХ-аас ойн арга хэмжээг 08 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд тэмдэглэх шийдвэр гаргасан.
-Баяндэлгэр сумын сургууль 12 жилийн сургалттай болоод удаагүй байгаа шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулиас бүрэн дунд сургуульд шилжихэд хэр ялгаа ажиглагдав? Энэ хугацаанд гарсан ахиц дэвшил?
-12 жилийн сургалттай болоод энэ хавар хоёр дахь төгсөлтөө хийлээ. Өнгөрсөн жил 56 хүүхэд анхны төгсөгчид болж байсан бол энэ жил 46 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшээд төгслөө. Өнгөрсөн жилийн төгсөгчид маань элсэлтийн ерөнхий шалгалтын үзүүлэлтээрээ аймагтаа гурван хичээлээр нь түрүүлсэн. Бусад хичээлүүдээр ч дандаа эхний гуравт бичигдсэн. Анх ЭЕШ-д орсон гэхэд маш өндөр амжилтыг үзүүлсэн. Төгсөгчид маань одоо ч их дээд сургуулиуддаа амжилттай суралцаж байна. 12 жилийн сургалттай болохын тулд бидний гол бэлдэх зүйл бол боловсон хүчнээ сайжруулах, багш нарынхаа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах байсан. Энэ чиглэлдээ ч хоёр жилийн хугацаанд багагүй анхаарч ирлээ. Холбогдох сургалт, семинаруудыг тогтмол авч, туршлага солилцох ажлуудыг хийсэн. Сургуулийн байр сууцны тухайд сургуулийн нэгдүгээр хичээлийн байраа өргөтгөж, 2014 онд 640 хүүхдийн сургуулийг ашиглалтанд оруулсан. Үүнээс гадна хичээлийн хоёр байр бий. Байр сууцны хувьд хүрэлцээтэй.
-Яг ямар төрлийн хичээлийн багш нар дутагдалтай байна?
-Манай сургууль яг мэргэжлийн ахлах болон суурь боловсролын 33, бага ангийн 16, албан бус боловсролын нэг гээд нийт 50 багштай. Сүүлийн үед бүлэг нэмэгдээд ирэхээр багш нарын ачаалал маш их болж байгаа. Байгалийн ухаан болон нийгмийн ухааны багш нар илүү цагаар ажиллаж байна. Нэг багш долоо хоногт 30 гаруй цагийн хичээл зааж байна. Уг нь нэг багшийн үндсэн цаг 19 байх ёстой. Гэтэл манай багш нар бараг нэгээс хоёр дахин илүү цагаар ажиллаж байна гэсэн үг. Энэ ачааллаас болоод сурагчдад хичээлийн бус цагаар өгөх давтлага багасаж байна. Тиймээс ирэх хичээлийн жилээс энэ төрлийн багш нарыг нэмж авахаар захиалгаа өгсөн. Шинэ багш нараа авчихвал энэ байдлаас гарч чадна гэж үзэж байгаа.
-Суурь боловсрол эзэмшээд төгсөж байгаа хүхдүүд сумандаа үргэлжлүүлэн сурах сонирхол хэр байна. Эсвэл төв суурин газар бараадахыг илүүд үзэж байна уу?
-Ерөнхий боловсрол эзэмшсэн төгсөгчид маань 100 хувь сумандаа үргэлжлүүлэн сурч байна. Ер нь сумын сургууль 12 жилийн сургалттай болсонд манай иргэд маш их талархалтай байгаа. Ганц есдүгээр анги төгсөгчид бус бусад ангийн сурагчдын шилжин явах хөдөлгөөн ч эрс багассан. Энэ нь сурлага, урлаг, спорт гээд бүхий л төрлөөрөө аймаг орон нутаг төдийгүй бүс, улсын хэмжээнд амжилт үзүүлж байгаатай холбоотой байх.
-Тэгвэл хөрш зэргэлдээх аймаг, сумдаас хэр хүүхдүүд ирж, суралцаж байна?
-Манай нутгаас гаралтай, Дорноговь, Замын-Үүдээс хүүхдүүд ирдэг. Өөрийн аймгийн өөрийн сумдаас хүүхдүүд нэг их ирээд байдаггүй. Яахав өвөө эмээ дээрээ байдаг гэх шалтгаанаар ганц нэг хүүхэд л ирж байна. ЕБС-ийн сурагчдыг төгсөхөд нь цаанаас нь тойргоор хуваарилдаг учир ийм зүйл гараад байдаггүй.
-Хичээлээс гадуурх үйл ажиллагааг сургуулийн зүгээс хэр явуулдаг вэ? Ямар ямар төрлийн секц, дугуйлан сургууль дээр хичээллэж байна? Үүний үр дүн гарч байна уу?
Сургууль маань энэ намар шинэ спорт заалтай болсон. Үүнтэй холбоотойгоор спортын бүхий л төрлийн дугуйлан, мөн урлагийн дугуйлангууд хичээллэж байна. Үүнэс гадна мэргэжлийн хичээлүүдээр сургалтуудыг өгдөг. Эдгээр нь долоо хоног бүр тогтмол явагддаг. Үүний үр дүнд манай сурагчид олимпиад, бусад уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлж байна. Спорт заалны тухайд шинэ дээрээс нь стандартын болохоор багш сурагчид маань их дуртай байгаа. Энэ жил манай сургуулийн эмэгтэй сагсан бөмбөгийн тамирчид маань 80 жилийн түүхэнд анх удаа ААШ өсвөр үеийн тэмцээнд түрүүлсэн. Жудо, таеквондогийн төрлөөр улсын аваргууд төрж, улмаар Ази тивээс медаль хүртсэн, мөн хөнгөн атлетик, дугуй, шатар гэх мэтчилэн төрлүүдээр спортын өндөр амжилтуудыг гаргаж байгаа. Энэ бол стандартын заалтай болсоны үр дүн гэж үзэж байгаа. Ер нь манай сурагчид оролцсон ямар ч төрлийн тэмцээн уралдааныхаа хүчтэй өрсөлдөгчид байж чаддаг.
-Бүрэн дунд сургууль болоод хоёр жил болсон гэхээд хэдийн бусад ижил түвшний сургуулиудынхаа хүчтэй өрсөлдөгч нь болж чаджээ гэж ойлгож болох нь байна шүү дээ?
- Тэгэлгүй яахав. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас бүрэн дунд болон суурь боловсролын сургуулийн үйл ажиллагааг жилийн эцэст дүгнэдэг. Манайх суурь боловсролын сургууль байхдаа сүүлийн жилүүдэд тогтмол нэгдүгээр байранд шалгарч байсан. Бүрэн дунд сургууль болоод өнгөрсөн жил дөрөвдүгээр байранд шалгарсан бол энэ хичээлийн жилд тавдугаар байранд орсон. Хэдийгээр өмнөх жилээс нэг байр ухарсан боловч бид аймгийн төвийн дөрвөн сургуулийн араас эн тэнцүү яваа гэсэн үг. Аймгийн хэмжээнд бүрэн дунд есөн сургууль байдаг. Тэгэхээр аймгийн төвийн дөрвөн сургуулийн ард, бусад таван сумын бүрэн дунд сургуулийнхаа эхэнд явж байна гэсэн үг.
-Үндэсний бичиг үсгээ сурталчилах, түгээн дэлгэрүүлэх гэдэг бол боловсролын байгууллага бүрийн үүрэг. Танай сургуулийн хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Үндэсний өв соёлоо тээгч, түгээгч уралдаанд манай багш сурагчид тогтмол оролцдог. Өнгөрсөн жил анги хамт олноороо тус тэмцээнд оролцоод шагналт байранд шалгарч байсан. Энэ жил ч боломжийн амжилтыг үзүүлсэн. Ер нь ийм төрлийн тэмцээн уралдаанд аль болох багш сурагчдаа хамруулахыг сургуулийн зүгээс хичээдэг. Яг бидний өөрсдөө хийж хэрэгжүүлж буй ажил гэвэл энэ хичээлийн жилээс эхлэн монгол хэл, бичгийн таван багш маань сумынхаа бүх албан байгууллага дээр очиж үндэсний бичиг үсэг, түүний хэрэглээний талаар сургалт, сурталчилгаа хийсэн. Үүнийхээ дараа байгууллагуудынхаа дунд тэмцээн зохион байгуулж, явуулсан сургалтынхаа үр дүнг үздэг болсон. Ингээд ирэхээр албан хаагчдын сонирхол нэмэгдэхийн зэрэгцээ монгол хэл бичгийн мэдлэгийн түвшин эрс сайжирсан гэдгийг манай багш нар хэлж байгаа. Байгууллагууд маань ч өөрсдөө энэ ажилдаа их ач холбогдол өгдөг. Сургууль дотроо ч ийм төрлийн ажлыг тогтмол зохион байгуулдаг. Ер нь манай багш сурагчдын үндэсний бичиг үсгийн мэдлэгийн түвшин жилээс жилд сайжирч байгаа.
-Их ажлын хажуугаар зав гарган ярилцсан танд баярлалаа. Та бүхний ойн ажилд амжилт хүсье?
Баярлалаа. 80 жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа байх. Тиймээс үе үеийн төгсөгчид, багш ажилчиддаа төрөлх сургуулийнхаа түүхт ойн баярын мэндийг хүргээд, баяртаа ирж оролцохыг урьж байна. Мөн бид бүхний ажлыг дэмжсэн та бүхэнд хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
-Баярлалаа.

Т.Одончимэг