90 гаруй га талбайд ойжуулалтын ажил хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-20 16:57:41
Архангай /МОНЦАМЭ/. Энэ онд улсын төсвийн 48,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ойжуулалтын ажлыг Цэнхэр, Булган суманд 70 га талбайд, орон нутгийн байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 17,8 сая төгрөгөөр ойжуулалтын ажлыг Батцэнгэл, Чулуут суманд 25 га-д тус тус хийсэн байна. Мөн орон нутгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 10 сая төгрөгөөр байгалийн сэргэн ургалтыг Цэцэрлэг суманд 50 га талбайд хийж дуусчээ.  

Дээрх ойжуулалтын ажлыг “Ойд хангай”, “Олзмод” ХХК-иуд гүйцэтгэсэн бөгөөд ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор аймгийн БОАЖГ, ойн ангиас ойжуулалт хийж буй газар дээр тогтмол заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース