Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6-р сарын 11-ний 33 тоот тогтоолоор сумын хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталсан байна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалалтад авснаар тухайн дурсгалын хадгалалт, хамгаалалт сайжирч улмаар түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг судалгаа, шинжилгээний эргэлтэнд оруулах үндэс суурь нь тавигддаг байна.
Монгол Улсын үндсэн хуулийн 7.1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталж, хилийн зааг, хамгаалалтын дэглэмийг тогтоон хяналт тавина” гэж заасны дагуу аймгийн Музейгээс санал гарган 19 сумын 302 дурсгалт газрын 2999 ширхэг дурсгалыг сумын хамгаалалтад орууллаа.
Архангай аймгийн Музей түүх соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг 2012, 2015 онуудад хийж нийт 19 сумын хэмжээнд тоолон RICH 3.0 программд бүртгэн баримтжуулжээ. Одоогийн байдлаар тус тооллогын дүнгээр 19 сумын 694 дурсгалт газрын 4497 ширхэг дурсгалыг бүртгэсэн байна.
Архангай аймагт Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад 14, аймгийн хамгаалалтад 24 дурсгалын жагсаалтыг баталсан байдаг байна.

Б.Гэрэлт-Од