Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүрээнд 55 ажлын байр шинээр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-21 17:21:46
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2018 оны эхний хагас жилийн байдлаар Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн дүнд нийт 55 ажлын байр бий болжээ.

Тус сангаас Цэнхэр, Тариат сумдад мал аж ахуйн чиглэлээр 10, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 11, газар тариалангийн чиглэлээр 7, эмийн сангийн чиглэлээр 1 нийт 29 аж ахуйн нэгж, иргэдэд 127.458.80 төгрөгийн зээлийг олгосон юм. 

Мөн ХХААХҮЯ-наас жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас олгох санхүүжилтийн нөхцөл шалгуурт Архангай аймгаас 10 үйлдвэр шаардлага хангасан тухай мэдээллийг аймгийн ХХААГ-т хүргүүлсэн байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース