“Алтан шипи” хөнгөн атлетикийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. “Алтан шипи” хөнгөн атлетикийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймагт өнөөдөр эхэллээ. Тэмцээн анх удаагаа Архангай аймагт болж байгаа бөгөөд дэлхийн аваргын медальт тамирчин Т.Цэрэндолгор, н.Дамдинжав, Монгол Улсын рекорд тамирчин Н.Энхбаатар, Дамдинсүрэн, ахмад тамирчин н.Цэрэн, н.Оюунцэцэг нарын эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулсан алдарт тамирчид оролцож байгаа юм. Мөн хөнгөн атлетикийн спортын бүхий л төрлүүдийг хамруулсан анхны том тэмцээн болж 12 байгууллагын 100 гаруй тамирчид оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорьж байгаа юм.
“Алтан шипи” хөнгөн атлетикийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээн нь үе үеийн түүхийг бичилцсэн ахмад тамирчид, багш дасгалжуулагчид оролцож ур чадвар, бэлтгэл сургуулилт, арвин туршлага агуулсан тэмцээн гэдгээрээ онцлогтой болж байна.
Архангай аймаг Хөнгөн атлетикийн спортын хөгжлөөрөө улсдаа тэргүүлдэг, ялангуяа гүйлт, шидэлт, өндрийн харайлтын төрлүүдээр олон арван мастерууд төрөн гарсан байдаг байна. Тухайлбал, нэрт тамирчин ойрын зайн гүйгч Д.Дондог, өндрийн харайлтын тамирчин н.Амарсайхан, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийн 100 метрийн гүйлтэнд 10.96 секундын амжилт үзүүлж алтан медаль хүртсэн Өгийнуур сумын сургуулийн сурагч н.Сүхбат нар юм.

Б.Гэрэлт-Од