Шагайн харваан тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-07-09 12:50:28
Увс /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Увс аймаг байгуулагдсаны 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээн аймгийн Биеийн тамир спортын ордонд энэ өглөө эхэллээ.
Тэмцээн шагайн харваачид болон сонирхогчид гэсэн хоёр ангиллаар өрөг, цуваа харваан төрлүүдээр явагдаж байна. Тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, аймгийн Шагайн харвааны холбооны дарга А.Чимид-Очир нар оролцож, тамирчдад баяр хүргэж, амжилт хүссэн юм. Энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгаас нийтдээ 10 багийн 40 гаруй тамирчин оролцож байгаагийн дотор Орхон, Говь-Алтай аймгийн шагайн харваачид иржээ.
Үүнээс гадна аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд сурын харваан тэмцээн мөн эхлээд байна.
Б.Батхүү
関連ニュース