Төрийн дээд одон медалиар 80 гаруй хүн энгэрээ мялаалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07-р сарын 06-ны өдрийн зарлигаар Архангай аймгийн 84 иргэн төрийн дээд одон медалиар шагнуулсныг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан нар гардууллаа.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Г.Бямбасүрэн, Д.Гэндарам, Ч.Цэрэндолгор, Ө.Доржхуяг, Н.Жамган, Н.Мягмаржав нарын 6 өндөр настан, цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор өндөр настан О.Норовдондов нарыг шагналаа. Харин Алтан гадас одонгоор 47, Хөдөлмөрийн хүндэт медалиар 30 хүн шагнуулав.

Б.Гэрэлт-Од