Архангайн наадамд Бөхбилэгт дэвжээний бөх Ц.Ганбат түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Архангай аймаг байгуулагдсаны 95 жилийн их ойн баяр наадам энэ сарын 21, 22-нд болж, Тариат сумын харъяат, Зэвсэгт хүчний алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх Ц.Ганбат түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.
Сумын заан Б.Сэнгэдорж, Ц.Энхтамир нар 6 давж аймгийн харцага цолны болзол хангасан бол Д.Дондов, Б.Батмөнх, Ц.Отгонбол, Ч.Эрдэнэцогт нар 5 тавж аймгийн начин цол хүртлээ.

Энэ жилийн наадамд 256 бөх барилдсан бөгөөд улсын цолтой 38, аймгийн цолтой 102, сумын алдар цолтой 102, залуу 24 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.
Аймгийн баяр наадамд өсвөрийн бөх барилддаг уламжлалтай. Энэ жил 64 өсвөрийн бөх барилдаж Батцэнгэл сумын харьяат О.Доржсамбуу түрүүлж, Цэнхэр сумын харьяат н.Төгөлдөр үзүүрлэсэн юм.

Б.Гэрэлт-Од