Хүчтэй аадар борооны улмаас 30 гаруй айлын гэр нуржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-26 12:48:26
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 7-р сарын 25-ны орой 20.00 цагийн үед түр зуурын хүчтэй салхитай усархаг аадар бороо, мөндөр оржээ. Үүний улмаас сумын төвийн 30 гаруй айлын гэр, хашаа нурж, байшингийн дээвэр хууларсан байна. Аймгийн ОБГ-аас 5 хүний бүрэлдэхүүнтай ажлын хэсэг гарч, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.





Аадар борооны үеэр хүн гэмтэж бэртээгүй, хоёр ахмад настай хүн байсныг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна.

Мөн Өндөр-Улаан суманд цахилгааны 10 шон, Тариатад 5 шон унажээ. Үүний улмаас Өндөр-Улаан, Тариат, Тариат сумын Цагаан нуур баг, Хангай, Цахир, Чулуут сумд, Хөвсгөл аймгийн 3 сум, Завханы Их-Уул сумын гээд нийт гурван аймгийн 9 сумын цахилгаан тасарсан байна. Өнөөдрийн байдлаар Архангай, Өвөрхангай аймгийн Эрчим хүчний байгууллагын 40 гаруй хүн цахилгааны шон босгох ажлыг хийж байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース