“Амжилт-800” хөтөлбөр багш нарыг урамшуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэсэн сурагч нь 800 оноо авсан тохиолдолд тухайн багшийг 2-5 сая төгрөгөөр урамшуулах “Амжилт-800” хөтөлбөр энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хамгийн анхны шагналын эзнээр Баруун-Урт сумын Дөрөвдүгээр БДС-ийн математикийн Д.Мөнхгэрэл тодорч, хоёр сая төгрөгийн эзэн болов.
“Байгалийн ухааны хичээл буюу математик, физик, химийн хичээлүүдэд тус хөтөлбөр хамаарна. Хөтөлбөрийг гадаадад ажиллаж, амьдарч буй Сүхбаатар нутгийн уугуул хэсэг залуус хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ нь зөвхөн Сүхбаатар аймгийн багш нарт л зориулагдсан хөтөлбөр юм. Манай аймгийн тухайд сүүлийн жилүүдэд байгалийн ухааны хичээлээр сурагчид маань өндөр амжилтууд гаргах болсон. Тиймээс цаашид амжилтаа бататгах, нөгөө талаар шавийн эрдэм багшаас гэдэг тул тухайн багшийг урамшуулах, багшийн хөдөлмөрийг үнэлэхийг зорьсон. Хөтөлбөр үр дүнгээ өгнө гэдэгт бид итгэж байгаа” гэж хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн төлөөлөл, Баруун-Урт сумын хоёрдугаар БДС-ийн захирал С.Батчулуун ярилаа.
Тус хөтөлбөр нь 2023 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд бэлтгэсэн нэг сурагч нь 800 оноо авбал хоёр сая, хоёр бол хоёр сая 500 мянга, гурваас таван хүүхэд бол тав хүртэлх сая төгрөгийг тухайн багшид олгох аж.

Т.Одончимэг