Есөн өрхийн 500 гаруй мал мялзангаар өвчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд малын гоц халдварт мялзан өвчин гарчээ. Одоогоор хоёр голомтонд есөн өрхийн 577 бог мал өвчлөөд байгаа бөгөөд өвчилсөн малд шинж тэмдгийн эмчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлт, вакцинжуулалтын ажлууд хийгдэж байна. Өвчин гарсан гэх Түвшинширээ суманд вакцинжуулалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа гэнэ.
“Өвчний анхны шинж тэмдгийн дуудлага манайд өнгөрсөн сарын 07-ны өдөр ирсэн. Улмаар мэргэжлийн эмч очиж, газар дээр нь ажиллан шинж тэмдэг илэрсэн зургаан малаас дээж авч, мал эмнэлгийн ариун цэврийн лабраторит хүргүүлсэнээр шинжилгээний дүн мялзан өвчин мөн болохыг тогтоосон байгаа. Ажлын хэсэг өвчний голомтонд байх хугацаандаа шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажилласан. Одоогийн байдлаар Түвшинширээ суманд 08 дугаар сарын 24-нөөс хойш өвчлөл нэмэгдээгүй байна. Суманд хорио цээрийн дэглэм тогтоосон. Өвчлөл зогссоноос хойш 28 хоногийн дотор дахин өвчлөл илрэхгүй бол дэглэмийг цуцлах ёстой. Өвчнийг цааш тархах эрсдлээс хамгаалж бүх сумдын малыг вакцинд хамруулж байна. Энэ ажил аймгийн хэмжээнд 60 орчим хувьтай явж байгаа бол Түвшинширээ сумын нийт малыг вакцинд хамруулаад дуусч байна. Үүнээс гадна сумын төвөөр дамждаг гол замуудад ариутгалын гурван пост, голомтын бүсд хоёр хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна.” гэж аймгийн Мал эмнэлгийн албаны халдвартын их эмч Н.Сувдчимэг хэллээ.
Мялзан нь бог малаас бог малд хавьтлын замаар халддаг өвчин аж. Мөн өвчилсөн малыг устгадаггүй, эмчилгээг сайн хийсэн тохиолдолд эдгэрдэг юм байна.

Т.Одончимэг