Шилдэг номын сантай өрхийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-05 18:06:10
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ЗДТГ, аймгийн Нийтийн номын сан хамтран шилдэг “Гэр номын сан”-тай өрх шалгаруулах анхдугаар уралдааныг зарлажээ. Уралдаанаар хамгийн олон номтой өрх, хамгийн олон ховор номтой өрх тус бүр хоёр, хоёрыг шалгаруулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 09 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг номын баярын өдөр болгон тэмдэглэх ажлын хүрээнд дээрх уралдааныг зарласан байна. Хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэн, айл өрхийн иргэн бүрийг номтой нөхөрлүүлэх хөдөлгөөн өрнүүлж, номын баярын өдөр бүх нийтээр номын эрдмийг сурталчилах, номын өв санг арвижуулах зорилгыг зохин байгуулагчид дэвшүүлжээ.

09 дүгээр сарын 05-наас эхэлж буй уралдаан 10 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Баруун-Урт сумын есөн багийн бүх айл өрхүүд хамрагдах боломжтой юм байна.
Т.Одончимэг
関連ニュース