Бодибилдингийн тамирчид Төв болон Зүүн Азийн тэмцээнээс гурван медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-06 09:32:38
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн бодибилдингийн тамирчид Төв болон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртжээ. 

Дарьганга сумын харьяат, бодибилдингийн ОУХМ Н.Хүрэлбаатар энэ сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан тус тэмцээнээс хос хүрэл медаль хүртжээ. Тэрээр өмнө нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл, Төв болон Зүүн азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байжээ. ОУХМ  Н.Хүрэлбаатарыг үндэсний бөхийн тайлбарлагч гэдгээр нь уншигчид андахгүй.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд Ханан фитнесс төвийн багш, дасгалжуулагч С.Ууганзаяа бодифитнесс төрөлд хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медалийн эзэн болжээ. Түүний хувьд өмнө нь болсон Азийн АШТ-нүүдэд шагналт дөрөвдүгээр байранд шалгарч байсан юм.
Зориулалтын орчин нөхцөлд, стандартын тоног төхөөрөмжөөр мэргэжлийн багш нар сургалт, хичээлийг тогтмол явуулж эхэлснээр тус аймагт бодибилдингийн спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, тамирчдын үзүүлэх амжилт ч ийнхүү цар хүрээгээ тэлсээр байгаа юм.
Т.Одончимэг
関連ニュース