Боловсролын чанарын шинэчлэл" төслийн тайлант өдөрлөг боллоо
Увс /МОНЦАМЭ/. "Боловсролын чанарын шинэчлэл" төсөл, "Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр"-ийн III шатны хэрэгжилтийн тайлант өдөрлөгийг аймгийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрөөр зохион байгууллаа. Төслийн хүрээнд нэвтрүүлсэн арга туршлага, амжилт ололт, шинэ санаа, шилдэг бүтээлээ энэ үеэр олон нийтэд сурталчилсан юм. Тухайлбал, бага ангийн математик, байгалийн ухаан, монгол хэлний хичээлийн чанарт 5-10 хувийн ахиц амжилт гарч, хүүхдийн ярих илтгэх, төрсөн сэтгэгдлээ илэрхийлэх, бүтээх, дүрд хувирах чадвар илт дээшилжээ.
2225 өдөр