uvs@montsame.gov.mn
2025-12-06 19:41:30
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг ажиллалаа
 Увс /МОНЦАМЭ/. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын ажлын хэсэг энэ сарын 18-21-ний өдрүүдэд Увс аймагт ажиллахаар ирсэн нь энэ аж. Ажлын хэсэг өнөөдөр аймгийн хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгсдийн төрсөн үр хүүхэд төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдүүдтэй уулзаж аймгийн салбар комиссийн бичиг баримттай танилцаж зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа.
2572 өдөр
Дундын ажлын байр ашиглалтад орлоо
Увс /МОНЦАМЭ/. Хүүхэд залуучууд, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын бүтээлч баг хамт олон, хувийн хэвшлийнхний хамтдаа хөгжих, хуваалцах, түгээх, ая тухтай орчинг бүрдүүлсэн дундын ажлын байр буюу “GreativeHUB coworking” оффисийн үйл ажиллагаа өчигдөр Улаангом хотноо нээлтээ хийлээ. Хөдөө орон нутагт, нэн ялангуяа алс баруун хязгаар Увс аймагт цөөн хүнтэй аж ахуйн нэгж, ТББ, гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг нэг асуудал бол ажлын байр юм. Учир нь байршил болоод зай талбайгаас хамаарч маш их зардал гардаг. Тухайлбал, түрээс, цахилгаан, интернет, цэвэрлэгээ үйлчилгээ гэх мэт зардлуудад санаагаа чилээх шаардлагатай болдог. Тэгвэл энэ бүгдийг нэг дор шийдэж, маш хямд үнээр олон төрлийн үйлчилгээг нэмэлтээр авах боломжийг CreativeHub дундын оффис бий болгоод байна.
2573 өдөр
Цахим бүртгэл ашиглан ажлаа шуурхай бүтээх боломжтой болжээ
Увс /МОНЦАМЭ/. Үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн ой санамжийн нэгдмэл, аюулгүй байдлыг хангах, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, нээлттэй, чирэгдэлгүй хүргэх зорилго бүхий улсын бүртгэлийн шинэчилсэн багц хуулийн хүрээнд “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөр энэ сарын нэгнээс эхлэн улс орон даяар хэрэгжиж байна. Энэ хүрээнд төрсний гэрчилгээ, гэрлэлтийн лавлагаа, гэрлэлт цуцлах, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гадаад паспорт, иргэний үнэмлэх, нас барсны гэрчилгээ зэрэг бүртгэлийг иргэд харьяалал харгалзахгүйгээр анхан шатны нэгж болох сум, хороодоос авах боломжтой болсон байна. Нэг ёсондоо иргэд Улсын бүртгэлийн газрыг зорьж очин оочер дараалалд зогсож цаг заваа алдахгүйгээр ажлаа цахимаар бүтээх боломжтой болжээ. Тухайлбал,  шилжилт хөдөлгөөн хийхийн тулд тухайн иргэн байгаа газраасаа хасалт хийлгэж, очиж байгаа газартаа бүртгүүлдэг байсан бол энэ хуулиар иргэн зөвхөн очсон газартаа бүртгүүлэхэд л шилжсэн газарт цахим мэдээлэл очин хасалт хийгдэх юм байна. 
2573 өдөр