АХА тэмцээний ялагч Увс-Улаанбаатар хооронд үнэгүй зорчих эрх хожлоо
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс Авто тээврийн төвтэй хамтран Үйлчилгээний чанарыг сайжруулах жилийн хүрээнд Нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт Цагдаагийн газар, нийтийн тээврийн “Түмэнд нээлттэй хязгаарынхан”, “Ач буян трейвэл” компани болон даатгалын компаниуд оролцлоо. Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн хэлтсээс аж ахуйн нэгж, байгууллагууд болон иргэдэд өөрийн үйл ажиллагааг сурталчилж, гарын авлага материал тарааж, мэдээллээр хангасан байна.
2142 өдөр