Сэлэнгэ аймагт батлагдсан нэг тохиолдол ойрын хавьтал, тусгаарлалтад байсан иргэн
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм хэвээр мөрдөгдөж байгаа. Иймээс энэ хоёр сумын иргэд урдын адил гэр, гэртээ байж улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөх үүргээ биелүүлж, иргэн бүр хувийн болоод гэр бүлийн ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайн хийж, сонор сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.
1227 өдөр