2-р дугаар ээлжийн баг тусламж үйлчилгээг үзүүлэхээр ажилдаа орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-19 21:27:07

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна.

Энэ тасагт эхний ээлжийн дөрвөн эмч, ажилтнууд 14 хоног ажиллаж үүргээ гүйцэтгэлээ. Өнөөдрөөс дараагийн 2дугаар ээлжийн баг өвчтөнүүдэд эмчилгээ, асаргаа, тусламж үйлчилгээг үзүүлэхээр ажилдаа ороод байна. Сэлэнгэ аймагт вирусний тохиолдол сүүлийн хэд хоногт бүртгэгдээгүй гээд тайвширч болохгүй. Гэрээсээ гарч олон хүнтэй уулзах, бусадтай нийгмийн харилцаанд орохгүй улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг мөрдөж ухамсартай байхыг аймгийн Онцгой комиссоос нийт  иргэддээ онцгойлон сануулж, анхаарууллаа.  

Холбоотой мэдээ