Сүхбаатар сумын хүн амын дунд эсрэг бие тодорхойлох шинжилгээг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-19 21:41:34

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын хүн амын дунд коронавирусний халдварын дархлаа тогтоц буюу эсрэг бие тодорхойлох шинжилгээг хийж байна.

Энэ сарын 19-ний байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төмөр зам, Алтанбулаг боомт дахь хилийн цэрэг, ХМХА, Гааль, Алтанбулаг ЭМТ-ийн  эмч, эмнэлгийн мэргэжилтэн нийт 623 хүнээс цус авч уг шинжилгээг хийжээ. Тус аймгийн хэмжээнд 10 ажиглалтын байр, нэг тусгаарлах байранд 110 иргэн хяналтад байна. Түүнчлэн Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 13 галт тэрэгний 453 вагон, 26  ажилтныг шалган нэвтрүүлжээ.    

Мөн энэ өдрийн байдлаар аймгийн онцгой комиссын даргын баталсан Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт коронавирусний цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг чангатгах, эрчимжүүлэх ажиллагааны хүрээнд Сүхбаатар сумын 1-8 дугаар багт нийт 10 байгууллагын 161 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ