“Гэртээ өөрийгөө хөгжүүлье” цахим уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-14 12:50:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хүүхдүүд чөлөөт цагаараа дуулах, бүжиглэх, шүлэг унших, хөгжим тоглохоос гадна зурах, урлах, наах, сүлжих зэргээр бүтээлч үйлүүдийг ихээр хийж байгаа юм. Иймээс энэхүү үйлдлийг нь улам хөгжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн БСУГ-аас “Гэртээ өөрийгөө хөгжүүлье” цахим уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгуулжээ. 

Тус уралдаанд олон хүүхэд оролцож, өөрийгөө хэрхэн хөгжүүлж байгаагаа илэрхийлсэн бөгөөд бусдадаа үлгэр дуурайл үзүүлж, уриалан дуудсанаараа онцлогтой болжээ. Мөн мэдээлэл харилцааны технологийг ашиглах, өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлж байгаа хүүхдүүд олон байсан байна.

Оролцогчдыг дүгнэх явцад хүүхдүүд хийж буй зүйлээ хугацаандаа багтаж байгаа хэдий ч танилцуулж буй үйл ажиллагааны гүйцэтгэл дутуу, төгсгөл байхгүй зэрэг сул тал ажиглагджээ. Уралдааны шагналыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, хөл хорио цуцлагдсаны дараа бие төлөөлөгчөөр дамжуулан хүргүүлэх гэнэ.

Ингээд цэцэрлэгийн насны ангилалд Сайхан сумын 2-р цэцэрлэгийн ахлах бүлэг А.Мичидгоо, Зүүнбүрэн сумын 1-р цэцэрлэгийн бэлтгэл бүлэг Г.Мичидмаа, Сүхбаатар сумын 4-р цэцэрлэгийн ахлах бүлэг Т.Дангина, Сайхан сумын 2-р цэцэрлэгийн ахлах бүлэг А.Биндэръяа нар шалгарсан байна.

Харин дунд бүлэгт Орхон сумын 1-р цэцэрлэгийн Х.Төгөлдөр шалгарчээ. Ерөнхий боловсролын сургуулийн бага Ерөө сумын Бугант тосгоны ЕБС-ийн 4б ангийн сурагч Г.Нандин-Эрдэнэ, Сүхбаатар сумын ЕБ-ын 1-р сургуулийн 3б ангийн сурагч О.Чинхүслэн, Орхон сумын ЕБС-ийн 2а ангийн сурагч М.Танан, Мандал сумын ЕБ-ын 4-р сургуулийн 1б ангийн сурагч Ч.Анхтуяа, Ерөө сумын ЕБС-ийн 1в ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ нар тэргүүлжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн ангиудаас Мандал сумын 1-р сургуулийн 8а ангийн сурагч Н.Дөлгөөн, Ерөө сумын сургуулийн 9б ангийн Д.Ариунсолонго, Орхон сумын сургуулийн 8а Г.Эрмүүн, Мандал сумын Түнхэл тосгоны сургуулийн 8б ангийн сурагч О.Чинболор, Зүүнбүрэн сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч О.Тэмүүжин нар шалгарчээ.

Мөн уралдааны ахлах ангийн сурагчдаас Орхон сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Э.Энхжин, Шаамар сумын Дулаанхаан тосгоны ЕБС-ийн 10а ангийн сурагч Б.Ачитмаа, Ерөө сумын ЕБС-ийн 11б ангийн сурагч Э.Сүхбат, Шаамар сумын Дулаанхаан тосгоны ЕБС-ийн 12а ангийн сурагч Ц.Баясалт, Орхонтуул сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Т.Одмаа нар бусдыгаа хошуучлан тэргүүлжээ.

"Гэртээ өөрийгөө хөгжүүлье" цахим уралдаанд цэцэрлэгийн насанд 262, ЕБС-ийн бага ангид 460, дунд ангид 129, ахлах ангид 29 нийт 880 хүүхэд бичлэгээ ирүүлснийг цахим орчинд байршуулан сурталчилсан байна. Уралдааныг өнгөрсөн 11-р сарын 17- 25-ны хооронд зарлаж дүгнэсэн аж.     

Холбоотой мэдээ