“Хөгжилд хамтдаа” тусгай олимпийн спортын наадам болно
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын “Хөгжилд хамтдаа” тусгай олимпийн зуны наадам 8 сарын 23,24-ий өдрүүдэд болно. Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүүхэд залууст урам зориг өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бусадтай адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой гэнэ.
2116 өдөр