Хөвсгөлд галзуу өвчний 17 тохиолдол бүртгэгджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-05 15:52:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар мал амьтны галзуугийн 17 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Өнөөдрийн байдлаар галзуугаар өвчилсөн 17 мал, амьтны дотор 1 ямаа, 13 үхэр, 3 үнэг галзуу өвчнөөр өвчилсөн болох нь мал эмнэлгийн лабораториор баталгаажжээ..

Тус өвчин гарсан голомтод зааврын дагуу ажиллан, 32 өрхийн 113 хүнд үзлэг хийж, галзуугийн эрсдэлд өртсөн 40 хүнийг галзуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан байна. Мөн голомтын ойролцоох 35 өрхийн 219 хүнд сургалт сурталчилгаа явуулж зөвлөмж тараан, 609 мал амьтныг вакцинжуулж, галзуугийн эрсдэл бүхий 18 мал, амьтныг устгаж, 4400 м.кв талбайг халдваргүйжүүлээд байна гэдгийг аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ