Ирэх сарын 03-наас Сүхбаатарын нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан шуурга шуурна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус
аймагт урт намар үргэлжилж, нийт нутгаар цасгүй, олон жилийн дундаас харьцангуй
дулаан байгаа билээ. Тэгвэл 12 дугаар сарын 03-наас хүйтний эрч эрс чангарч,
салхины хурд нэмэгдэн хүчтэй цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул ард иргэд,
малчид болон мал бүхий иргэдийг сонор сэрэмжтэй байхыг аймгийн Ус, цаг уур,
орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
2357 өдөр