Аймгийн нийт нутгийн 30 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрчээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн 13 сумын 28 багт нийт нэг сая 847,9 мянган толгой малыг өвөлжилтөнд бэлдэж, зохицуулалт хийх шаардлагатай байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдлээ. Учир нь аймгийн 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамжийн судалгааг гаргахад нийт бэлчээрийн 22 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 30 хувь нь олон дахин хэтэрсэн гэсэн дүн гарчээ.
2443 өдөр